Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар нэгж хувьцааг 1:10 харьцаагаар хуваах шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 450 дугаар тогтоолоор хувьцаа хуваах зөвшөөрөл олгосон байна.
Үүнтэй холбогдуулан хувьцаа хуваах ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Хөрөнгийн Биржээс “Инвескор ББСБ” ХК-ийн хувьцааны арилжааг 2026 оны 10 сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо.
Арилжааг сэргээх хугацааг зохицуулагч байгууллагын шийдвэр гармагц компанийн зүгээс албан ёсоор мэдээлэх болно.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих