"Үндэсний дата төв" УТҮГ-ын цахилгаан хангамжийн их засварын ажилтай холбоотойгоор MIT арилжааны системийн ажиллагааг гамшгаас нөхөн сэргээх нөөц дата төвөөс (DR) үндсэн дата төв (Primary) рүү шилжүүлэх техникийн зохицуулалт хийгдсэн билээ. Уг шилжүүлгийн явцад арилжааны үйл ажиллагаанд түр зуурын саатал гарсан хэдий ч одоо системийн ажиллагааг бүрэн сэргээж, хэвийн горимд орууллаа. Үүссэн нөхцөл байдалд хэрэглэгчид болон нийт харилцагчдаасаа гүнээ хүлцэл өчиж байна.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих