Мэдээ, мэдээлэл

"Монос Хүнс" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Монос Хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болоход 2 хоног үлдлээ.

Монос Хүнс ХК нь 2019 онд IPO хийснээс хойш цэвэр орлогоо 5 дахин, цэвэр ашгаа 10 дахин өсгөсөн бөгөөд цэвэр ашгийн жилийн дундаж өсөлт 51%-д хүрсэн нь сүүлийн 7 жилийн тогтвортой өндөр өсөлтийг илтгэж байна. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн тоо 4.7 дахин өсч, 17 мянгад хүрсэн нь Монголын хөрөнгийн зах зээл дэх онцлох үзүүлэлтүүдийн нэг юм.

Үйлдвэрлэлийн салбарын онцлогоос шалтгаалан эрчим хүч, усны хэрэглээ өндөр байдаг ч тус компани 2025 онд үйлдвэрлэлийн оновчтой төлөвлөлт хийснээр цахилгааны хэрэглээг 15%, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээг 16%-иар тус тус бууруулж, тогтвортой хөгжлийн зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

2025 оны гүйцэтгэлийн онцлох үзүүлэлтүүд:

• Цэвэр ашиг өмнөх оноос 92%-аар өсч 7.7 тэрбум төгрөг

• Борлуулалтын орлого 27%-аар өсч 48.1 тэрбум төгрөг

• Үйлдвэрлэлийн хэмжээ 14%-аар өссөн

“MFC East Log” зүүн бүсийн агуулахын төслийн явц 47%-тай үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах тул дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу:

https://monosfoods.mn/news/monos-h-ns-hk-ijn-huvcaa-ezemshigchdijn-anhaaral%D1%80%D1%80%D1%80

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих