Мэдээ, мэдээлэл

“БОДЬ ДААТГАЛ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“БОДЬ ДААТГАЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

Компаний нэр: “БОДЬ ДААТГАЛ” ХК

Хаяг: Богд Тауэр, Жигжиджавын гудамж 3, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160

Хурал хуралдах огноо, цаг:

2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 11:00 цагт

Хурал зохион байгуулах хэлбэр:

“БиДИСЕК ҮЦК” ХК-ийн АОМ веб суурьтай аппликейшнийг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2026 оны 03 дугаар сарын 30

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах
  2. 2025 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас ногдол ашиг тараах эсэх тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах
  3. Компанийн дүрмийн санг нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэж батлах
  4. “Бодь Даатгал” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж батлах
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг батлах

Хурлын материалтай танилцах журам

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд дараах газруудад хандан танилцаж болно.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
  • “БиДИСЕК ҮЦК” ХК-ийн төв байр
  • Хаяг: Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
  • “БОДЬ ДААТГАЛ” ХК-ийн байранд ирж, хурал зохион байгуулах комиссын гишүүн Ж.Наранцэцэгт мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцах боломжтой.

Холбоо барих утас: 7505-4800

И-мэйл: [email protected]

Хурлын материал

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих