ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
“Газар шим үйлдвэр” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (“Хурал”)-ыг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт дараах байршилд зохион байгуулахаар шийдвэрлэв.
Хурал болох газар:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу,
Сүхбаатарын талбай 17, Галлериа Улаанбаатар төвийн 3 давхар, “Скай” танхим
Мөн хурлыг “Gazarshim Uildver” Facebook цахим хуудсаар дамжуулан цахимаар зохион байгуулна.
Иймд эрхэм хувьцаа эзэмшигч Та бүхнийг хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Компанийн оноосон нэр
“Газар шим үйлдвэр” ХК
Бүртгэлийн өдөр
2026 оны 03 дугаар сарын 27
Хуралдах огноо
2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 11:00 цаг
Хурлаар хэлэлцэх асуудал
- 2025 оны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) үйл ажиллагааны тайланг батлах
- 2026 оны ТУЗ-ийн төсвийг батлах
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
- 2026–2029 оны ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг сонгож батлах
- Бусад асуудал
Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичиг
Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой дараах баримт бичигтэй танилцаж болно.
- Компанийн 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайлан
- Санхүүгийн аудитын дүгнэлт
- Компанийн 2025 оны тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт
- 2025 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан
- ТУЗ-ийн төсвийн санал
- Компанийн дүрмийн өөрчлөлтийн төсөл, тайлбар
- ТУЗ-д нэр дэвшигчдийн танилцуулга
- Нэр дэвшүүлэх хорооны дүгнэлт
- Хурлын дэг
- Саналын хуудас
- Хурлаас гарах шийдвэрийн төслүүд
Эдгээр баримт бичигтэй дараах газруудад очиж танилцах боломжтой.
1. “Газар шим үйлдвэр” ХК-ийн байр
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс,
66/1, 66/2 тоот
2. “Новел Инвестмент” ҮЦК
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо,
Их тойруу 49, Өег тулга байр, 201 тоот
Мөн gazarshim.mn цахим хуудсаар танилцах боломжтой.
Санал өгөх тухай
Хувьцаа эзэмшигч өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй тохиолдолд дээрх хаягуудад урьдчилан саналын хуудсаар санал өгөх боломжтой.
Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн хугацаа:
2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цаг
Холбоо барих
Утас: 7505-9999 (1)
Facebook: Gazarshim Uildver
Утас: 9899-1116, 8809-9343
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Хурлын материалХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих