Мэдээ, мэдээлэл

"Сэлэнгэ сүрэг" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

Сэлэнгэ сүрэг” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурлын зарыг хүргүүлж байна.

Хурлын мэдээлэл:

  • Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр (Лхагва гариг) 11:00 цагт
  • Байршил: Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, Баянцогтын 2-р багт байрлах компанийн өөрийн байр
  • Зохион байгуулах хэлбэр: Танхим
  • Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

Хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайланд өгсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Компанийн 2025 оны жилийн санхүүгийн тайланд хийсэн аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Ногдол ашиг хуваарилахгүй тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах;
  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг улируулан сонгох;
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
  6. Компанийн хэлбэрийг өөрчлөх тухай төслийг хэлэлцэж батлах;
  7. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг шинэчлэн батлах;
  8. Бусад асуудал.

Хуралд хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй харьяа брокерын компаниуд болон Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, Баянцогтын 2-р багт байрлах компанийн өөрийн байранд ажлын өдрүүдэд 09:00–17:00 цагийн хооронд танилцах боломжтой.

Холбоо барих:

Утас: 99716268, 88012962

И-мэйл: [email protected]

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих