Мэдээ, мэдээлэл

"ЛэндМН ББСБ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

 “ЛэндМН ББСБ” ХК нь 2026.02.06-ны өдрийн ТУЗ-ийн ээлжит хурлаар компанийн 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 16.5 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

 Тус ногдол ашгийг 2026 оны 04 сарын 03-ны өдөр ҮЦТХТ-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд байршуулахаар болсон.

 

Ингэхдээ “ЛэндМН ББСБ” ХК -иас "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-н “Албан татвараас чөлөөлөх орлого”-н 22.1.2-т заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хувьцаа эзэмшигчид олгох ногдол ашгийн орлогоос татвар суутгахгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулах юм.

 

Иймд  “ЛэндМН ББСБ” ХК-ны хувьцаа эзэмшигчдээс тус хуулийн заалтад хамаарч албан татвараас чөлөөлөгдөх хувьцаа эзэмшигчид  мэдээлэл болон холбогдох нотлох баримтыг бидэнд 2026 оны 03 сарын 20-ны өдөрт багтаан  [email protected] мэйл хаягт ирүүлж хамтран ажиллана уу. 

Баярлалаа.

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих