Говь ХК-ийн 2025 оны 09-р сарын 08-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн хэлбэрийг өөрчлөн хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох шийдвэр гарсан тул ТУЗ-ийн 2025 оны 09-р сарын 09-ний өдрийн №39 тоот тогтоолоор Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасныг үндэслэн бусад хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хяналтын багц эзэмшигч болох “Таван Богд Холдингс” ХХК-д хувьцаа худалдан авах зөвшөөрөл олгосон.
Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнэ: 259.00 (хоёр зуун тавин ес) төгрөг
Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр: 2025 оны 09-р сарын 08-ны өдөр
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2025 оны 09-р сарын 11-ний өдрөөс 2025 оны 10-р сарын 23-ны өдрийг дуустал (ажлын 30 хоног)
Бүрдүүлэх бичиг баримт:
- Шаардах эрхийг хэрэгжүүлэх хүсэлтийн маягт (Холбоос: info.gobi.mn/request), эсхүл
- Хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийн маягт (Холбоос: info.gobi.mn/request)
- Хувьцаа эзэмшигч иргэн:
- Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл лавлагаа;
Хувьцаа эзэмшигч хуулийн этгээд:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Шууд төлөөлөх эрх бүхий этгээд биш бол Итгэмжлэл.
Жич: Шаардах эрхийн хүсэлтийг гаргаснаар хувьцаа эзэмшигчийн хувьцаанд ногдох мөнгөн хөрөнгийг тухайн хувьцаа эзэмшигчийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага дахь дансанд шилжүүлж, хувьцаа эзэмшигчээс хасагдсанд тооцох болно.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих