Мэдээ, мэдээлэл

Өндөрхаан ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувьцаагаа компанид эргүүлэн худалдаж авахыг шаардах эрх үүслээ.

Өндөрхаан ХК-ийн 2025 оны 4 сарын 25-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын  25/03, 25/04 тоот шийдвэрээр тус тус Компанийн өрийг хувьцаагаар солих зорилгоор нэмэлт хувьцаа гаргаж шийдвэрлэсэн болно. Тус шийдвэрийн дагуу Компанийн Хувьцаа эзэмшигчдэд Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.2 дахь заалтад заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүсэж буй тул Компанийн ТУЗ-ийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 25/05 тоот тогтоолоор Хувьцааг эргүүлэн худалдан авах шаардлага тавьсан хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 


Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд “Хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрхийг хэрэгжүүлэх хүсэлт”-ээ 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Компанийн info@undurhaan.mn болон [email protected] хаягаар цахим хэлбэрээр эсхүл Компанийн байранд өөрийн биеэр бөглөн авч ирэх боломжтой. 

Шаардах эрх хэрэгжүүлэх хүсэлт

Тогтоол

Өрийг хувьцаагаар солих төсөл

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих