Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг: 2025 оны 6-р сарын 25-ны ѳдрийн 10:00 цагт Канад Улсын Нова Скошиа мужийн Халифакс хот (Улаанбаатарын цагаар 6-р сарын 25-нд 21:00 цаг) .
Бүртгэх өдөр: 2025 оны 5-р сарын 21-ний ѳдѳр
Хурал зохион байгуулагдах газар: Канад Улсын Нова Скошиа мужийн Халифакс хот
Хурал зохион байгуулагдах хэлбэр: Танхим
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн 2024 оны 12-р сарын 31-нд дуусгавар болсон жилийн эцсийн, аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг танилцуулах /хуулбарыг хувьцаа эзэмшигчдэд хүргүүлсэн/;
- Компанийн ирэх жилийн Тѳлѳѳлѳн Удирдах Зѳвлѳл (ТУЗ)-ийн гишүүдийг сонгох;
- Компанийн ирэх жилийн аудиторыг томилох ба ТУЗ-д аудиторын цалин урамшууллыг тогтоох эрхийг олгох;
- Компанийн “Хувьцаа эзэмшигчдийн эрхийн тѳлѳвлѳгѳѳ”-г хүчингүй болгох тогтоолыг хэлэлцэж, батлах;
- Компанийн нийт энгийн хувьцааг зургаан (6) одоо байгаа энгийн хувьцааг нэг (1) энгийн хувьцаа болгон нэгтгэх эрхийг ТУЗ-д олгох тусгай тогтоолыг хэлэлцэж, хэрэв зохистой гэж үзвэл батлах;
- Хурал зохион байгуулагдахаас өмнө хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудлууд
Саналын хуудас хүлээн авах брокер, дилерийн компани: “БиДиСЕК ҮЦК” ХК
Саналын хуудас хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Залуучуудын өргөн чөлөө, 27/1, “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр
Саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацаа: Монгол Улс дахь (2025 оны 6 сарын 13-ны 17:00 цаг хүртэл)
Холбоо барих утас: 7555-1919, 94012845, 80494649, 99043164
Ээлжит хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эрдэнэ Ресурсийн Монгол Улс дахь тѳлѳѳлѳгч Анианресорсиз ХХК-тай дараах хаягаар холбогдон авна уу.
Анианресорсиз ХХК хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Даунтаун барилга
Англи, монгол хэлээр мэдээлэл авах: [email protected]
Ажиллах цагийн хуваарь: Ажлын ѳдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд ажиллана.
0 сэтгэгдэл байна.
Сэтгэгдэл бичих