Мэдээ, мэдээлэл

"Үндэсний Хувьчлалын Сан" Хамтын ХОС-ийн Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурал

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо: 2024 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн 15:00 цагт

Хурал зохион байгуулагдах газар:   Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,Сүхбаатарын талбай-2, Сентрал тауэр, 17 давхар, Криптос ресторан;

Бүртгэлийн өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр


Хурлаар хэлэлцэх асуудал:

1.Ард Менежмент ҮЦК ХХК-ийн хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээний жилийн тайлан

2.Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланд хийсэн ТУЗ-ийн дүгнэлтийг батлах

3.Кастодиан банкны хөрөнгө хадгалах үйлчилгээний жилийн тайлан

4.Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийгдсэн аудитын дүгнэлт

5.Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн хөрөнгө оруулалтын бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулах

6.Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн зарласан нэгж эрхийн тоог нэмэгдүүлж, нэмж нэгж эрх гаргах зөвшөөрөл олгох, үүнтэй холбоотой үүсэх эрхийг ТУЗ-д олгох

7.Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн дүрэмд өөрчлөлт оруулах

8.Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

9.Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны зардлын төсөв батлах

 

Нэгж эрх эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  • Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас;
  • Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
  • Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл;

Бүртгэлийн өдрөөр тасалбар болгосон нэгж эрх эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад орсон нэгж эрх эзэмшигч нь Ээлжит хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй ба та ажлын өдрүүдэд 9:00–18:00 цагийн хооронд /Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Чингисийн талбай-2, Сентрал Таур, 17 давхарт/ байрлах “Ард Секюритиз ҮЦК” ХХК–аар дамжуулан хэлэлцэх асуудалд саналын хуудсаар урьдчилан санал өгөх боломжтой.

Саналын хуудсыг урьдчилан хүлээн авах сүүлийн хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16:00 цаг байна.

Хурлын өдөр нэгж эрх эзэмшигчид Ард Аппликейшн болон саналын хуудсаар санал өгөх боломжтой.


Доорх газруудад хандаж Ээлжит хурлын материал, саналын хуудастай танилцана уу. 


1. Ард Секюритиз ҮЦК ХХК      (976) 7707 8181      [email protected]

2. Ард Менежмент ҮЦК ХХК      (976) 7707 8282      [email protected]

3. Ард Менежмент ҮЦК ХХК     (976) 8906 9911      [email protected]

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих