Мэдээ, мэдээлэл

Хөрөнгийн биржийн арилжаанд 0 хувийн шимтгэлтэйгээр оролцох боломжтой

Хөрөнгийн зах зээлд тасралтгүй ахиц дэвшил гарч байгаа хэдий ч цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, зах зээлийг үсрэнгүй хөгжүүлж, цоо шинэ түвшинд хүргэхийн тулд үнэт цаасны зах зээлийн бүх оролцогч байгууллагууд хамтран хэд хэдэн нэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Монголын хөрөнгийн биржээс нийт зах зээлийн оролцогч байгууллагуудад  УРИАЛГА  гаргасан. 

Манай компани уг уриалгыг хүлээн авч Хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын Нэг зорилго - Нэг шийдэл хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжид тусгагдсан Хөрөнгийн зах зээлийн шимтгэл хураамжийг бууруулах хүрээнд Монголын хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авах арилжаанд брокерийн шимтгэлийг 0 хувь болгон ТЭГЛЭЖ, системийн суурь шимтгэл болох 0.68 хувиар оролцох боломжийг харилцагч нартаа олгож эхэллээ.

Идэвхтэй арилжаа эрхлэгч, хөрөнгө оруулагч на­рт зориулан жилийн 60,000₮-ийн гишүүнчлэлийн хураамжтайгаар Монголын хөрөнгийн биржийн арилжаанд брокерийн шимтгэлгүйгээр, зөвхөн системийн суурь шимтгэл төлж оролцох боломжийг мөн бүрдүүлсэн.

Арилжааны шимтгэлийг бууруулж байгаа энэхүү үйлдэл нь шинэ төрлийн Коронавирусийн /COVID-19/ эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийн эсрэг тус компанийн зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цуврал арга хэмжээнүүдийн эхлэл болох юм.


Арилжааны шимтгэлийн хувь хэмжээ:

0 сэтгэгдэл байна.

Сэтгэгдэл бичих